Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Суудлын автомашины татвар ногдуулах дээд хэмжээг 3 дахин нэмэгдүүлнэ

З.Санжаа, iKon.mn
2015 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Татварын хуулийг төрөлжүүлэх, түүний хэрэгжилтийг хялбаршуулах зорилгоор Иргэн, Аж ахуйн нэгжийн хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө, Буу, Мал болон Автотээвэр, өөрөөр явагч хэрэгсэлд ногдуулдаг татварыг нэгдсэн байдлаар зохицуулахаар Хөрөнгийн Албан Татварын тухай хуулийн төсөл боловсруулжээ. 

Хуулийн төслөөс цувралаар танилцуулж байна.

 

АВТОМАШИНЫ ТАТВАРЫН ХУВЬД

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын суудлын автомашинд ногдуулах татварын дээд хязгаарыг одоогийнхоос 3 дахин нэмнэ.

- Тухайн орон нутгийн ИТХ татварын хэмжээ болон татвар хураах хугацааг тогтоох эрх мэдэлтэй болох аж - 

Авто тээврийн хэрэгслийн албан татварын хууль 1992 онд батлагдсан бөгөөд тухайн үед ашиглагдаж байсан тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, хүчин чадлаар тооцон албан татвар ногдуулж байгаа нь одоо үетэй нийцэхгүй гэжээ.

Тухайлбал, мотоцикльд дугуйны тооноос хамаарч 2000-4500 төгрөгийн албан татвар ногдуулж байгаа нь өндөр цилиндр бүхий нүүрс хүчлийн хий ихээр ялгаруулдаг мотоциклуудын хувьд татвар харьцангуй бага байгаа. Түүнчлэн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нэрээр өндөр цилиндр, үнэ бүхий тансаг хэрэглээний автомашинууд шинээр орж ирэх болсон зэргээс үүдэн тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгох зорилт тавьсан байна.

Хүснэгтийн тайлбар:

  • Тодруулсан утгууд нь хуулийн төсөлд тусгагдсаны дагуу өөрчлөгдөх хувь хэмжээ
  • (Хаалтан дотор) бичсэн нь одоо мөрдөж буй хувь хэмжээ

Татварыг доод, дээд хязгаарт багтаан хэдэн төгрөгөөр тогтоохыг тухайн орон нутгийн ИТХ шийднэ.

Ж: СБД -т 2001-3001 см3 хүртэл цилиндрийн багтаамжтай авто машинаас 60₮-р татвар авахаар тогтоовол 2500 см3 хөдөлгүүртэй машин 150 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл 

Жилд ногдуулах албан татварын

дээд, доод хязгаар /төгрөгөөр/ 

Улаанбаатар хот, Дархан- Уул, Орхон аймгийн төвийн сумд  Бусад сумд 
1 Мотоцикль (цилиндрийн багтаамжаар) 
1 400 см3 хүртэл  10,000₮-15,000₮
(2 дугуйтай мотоцикль 2,000₮-3,000₮)
5,000₮-10,000₮
(2 дугуйтай мотоцикль 1,800₮-2,700₮)
2 400 см3-с дээш 20,000₮-30,000₮
(3 дугуйтай мотоцикль 3,000₮-4,500₮)
15,000₮-25,000₮
(3 дугуйтай мотоцикль 2,800₮-4,200₮)
2 Суудлын автомашин  /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 
1 2001 см3 хүртэл  16-72₮
(16-24)
14-21₮
2 2001-3001 см3 хүртэл  18-81₮
(18-27)
16-24₮
3 3001 см3 болон түүнээс дээш  22-99₮
(22-33)
20-30₮
3 Автобус, микроавтобус

Өөрчлөлт ороогүй. 

"Микроавтобус" нэрний оронд "15 хүртлэх суудалтай автобус" гэж өөрчлөгдөнө. 

4 Ачааны автомашин Өөрчлөлт ороогүй
5 Тусгай зориулалтын автомашин, өөрөө явагч бусад хэрэгсэл, /трактор, бусад механизм/  100,000₮-150,000₮
(Тусгай зориулалтын автомашин 16,000₮-24,000₮)
(Трактор, өөрөө явагч хэрэгсэл 14,000₮-21,000₮)
80,000₮-120,000₮
(Тусгай зориулалтын автомашин 15,000₮-22,500₮)
(Трактор, өөрөө явагч хэрэгсэл 11,200₮-16,800₮)
6 Бага оврын трактор /30 хүртэл морины хүчтэй/  10,000₮-15,000₮
(7,000₮-10,500₮) 
5,600-10,000
(5,600₮-8,400₮)
7 Чиргүүл /даацын 1 тонн тутамд/  5,500₮-8,250₮ 5,500₮-8,250₮ 
8 Хагас чиргүүл /чиргүүлийн гол тутамд/  200,000₮-250,000₮ 130,000₮-180,000₮ 
9 Аяны чиргүүл (өөрийн жингээр) 
  1 3 тн хүртэл 70,000₮-120,000₮  50,000₮-100,000₮ 
  2 3 тн-с дээш 100,000₮-150,000₮  80,000₮-130,000₮ 
10 Эмээлт зүтгүүр  200,000₮-250,000₮  180,000₮-230,000₮