Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Машин угаадаг газруудад "үнэгүй" ус өгөхгүй

Б.Аззаяа, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 10
Өдрийн шуудан
Ус сувгийн удирдах газар

Нийслэлд ойролцоогоор 100 орчим автомашин угаалгын газар бий гэсэн албан бус тоо байдаг ажээ.

Түүний 70 орчим хувь нь төвийн цэвэр, бохир усны шугамд холбогдсон бөгөөд бидний ундандаа хэрэглэдэг цэвэр усыг зөвшөөрөлгүйгээр авч машин угаадаг юм байна.

Тэгвэл Ус сувгийн удирдах газраас энэ хууль бус үйлдлийг цэгцлэх ажлыг удахгүй эхлүүлэхээр болжээ.

Тус газрын дарга С.Үнэнгийн өгүүлснээр энэ ажил удахгүй эхлэх бөгөөд одоохондоо аль газраас тооллого хийх, ямар арга хэмжээ авах нь эцэслэн шийдэгдээгүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ учирласан.

Гэхдээ тэрбээр "Энэ асуудлыг даруйхан цэгцлэхгүй бол замбараагүй болж байна. Миний сонссоноор машин угаадаг 4548 авто угаалгын газар манайхтай гэрээтэй юм билээ" хэмээв.

Бид энэ асуудлаар холбогдох хүмүүсээс асуусан бөгөөд хэрэв тус газрын авч хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ ажил хэрэг болбол нийслэлчүүд өдөрт ойролцоогоор 60 гаруй тонн цэвэр ус хэмнэж болох тухай онцолж байсан.

Нийслэлд ойролцоогоор 100 орчим
 автомашин угаалгын газар бий

Учир нь нэг машин угаахад ойролцоогоор 30 орчим литр ус зарцуулдаг бөгөөд машин угаалгын газар өдөрт 20 орчим машин угаалаа гэхэд ойролцоогоор 600 орчим литр ус зарцуулж байгаа гэсэн үr ажээ.

Тэгэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй машин угаалгын 100 орчим газар өдөрт 60 мянган литр цэвэр ус хэрэглэдэг гэсэн үr юм байна.

Усны мэргэжилтнүүдтэй уулзахад "2020 он гэхэд манай улс усаар гачигдаж мэднэ гэсэн судалгаа гарсан байна. Авто угаалгын газрууд өчнөөн тонн цэвэр усыг зүгээр л асгадаг. Ззрим нь төлбөр төлөхөөс зайлсхийдэг.

Дээрх газрууд УСУГ-тзй гэрээ байгуулахдаа нэг шоо метр цэвэр усыг 231, бохир усыг 161 төгрөгөөр тооцон төлбөр төлдөг юм билээ. Энэ бол бага тоо" хэмээсэн юм. Иймээс УСУГ-ыг нэн даруй энэ ажлаа эхлүүлэх ёстой гэж байв.

Зураг