ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг томилжээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

ШӨХТГ-ыг хоёр жил удирдсан О.Магнай өнгөрөгч сарын 02-ны өдөр одоогийн Засгийн газартай хамтран ажиллаж чадахгүй гэсэн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газрын даргын томилгоог хийжээ.

Уг газрын даргыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт оруулан шийдүүлдэг бөгөөд ШӨХТГ-ын даргад МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Т.Аюурсайханыг томилох санал оруулан батлуулсан байна.

Т.Аюурсайханы товч намтар

1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тав. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол:

  • 1983-1993    Нийслэлийн 23 дугаар дунд сургууль.
  • 1994-1999    Турк улсын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 2004    Киргиз улсын Бишкек хотод судалгааны арга зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
  • 2004-2006    Сөүлийн Үндэсний их сургуулийг олон улсын хамтын ажиллагааны магистр, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн.
  • Эдийн засгийн ухааны докторант.
  • Англи, Орос, Турк, Япон, Солонгос хэлтэй.

Ажлын туршлага:

  • 2000-2005    Аста Пресс ХХК-д Ерөнхий захирал
  • 2006    Баярсконстракшн ХХК-д эдийн засгийн зөвлөх
  • 2006-2009    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2008-2012    Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2012    Чингэлтэй дүүргийн Засаг дарга