Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН ЗАХИРАЛ З.ЭНХБОЛД БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

ikon.mn
2014 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улиран өнгөрч буй юм бүхэн ухаарал, угтан ирж буй бүхэн урам зоригийг хайрладаг. Тиймээс ч манай Үндэсний Дата Төвийн хамт олон 2014 оны өдөр бүрийг үр бүтээлтэй хөдөлмөрлөн өнгөрүүлсний үр дүнд ирж буй 2015 оноо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна. Бид улс эх орны мэдээллийн технологийн салбарт цөөнгүй ажлуудыг хийж бүтээсэн бөгөөд зарим чухал ажлуудыг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Иргэн төвтэй үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд:

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд орон даяар байршиж буй ТҮЦ машинуудын хэвийн ажиллагааг хангаж, сүлжээний холболтыг хариуцан ажиллав. ТҮЦ машинд дараах нэмэлт үйлчилгээнүүдийг нэмлээ. Үүнд:

  • Гаалийн Ерөнхий Газрын гаалийн мэдээллийн сангийн лавлагааны мэдээлэл
     
  • “Буянт ухаа-1” хорооллын орон сууц захиалах хүсэлт
     
  • ТҮЦ машинаас иргэн цахим үнэмлэх захиалах
     
  • Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас хуулийн этгээдийн 11 төрлийн дэлгэрэнгүй лавлагааг авах
     
  • Гаалийн Ерөнхий Газрын гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагааг авах
     
  • Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас байгуулсан “Төрийн үйлчилгээний цахим машинд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх” Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу ТҮЦ машинуудыг шилэн кабелийн тусгай сүлжээнд холбох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн “Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн санг ашиглах журам”-ын хүрээнд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Хөдөлмөрийн Төв Бирж, Автотээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Газар, Албан журмын даатгуулагчдын холбоо, Зам тээврийн яам, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Үндэсний Статистикийн Хороо, Боловсролын үнэлгээний төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Гаалийн Ерөнхий Газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар зэрэг байгууллагуудыг төрийн мэдээлэл солилцооны системд холбон мэдээлэл солилцох нөхцөлөөр ханган ажиллаж байна. Мөн Ашигт Малтмалын Газар, Нийгмийн Халамж, Үйлчилгээний Ерөнхий Газруудын мэдээллийн санг шилжүүлэн байршуулан ажиллагаанд оруулсан.

Мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн хүрээнд:

“GOV.MN” буюу төрийн байгууллагуудын цахим хуудас, цахим шуудан, DNS системүүдийг “Cloud” систем рүү шилжүүлэх ажлын тухайлсан төлөвлөгөө гарган шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Төрийн мэдээлэл солилцооны системд “Еxchange ” болон төрийн 25 сервис болох "Төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайт", “Application service”, “ESB” системийг “Cloud” руу тус тус шилжүүлсэн. Төрийн “Cloud”-ыг нэвтрүүлсэн. Төрийн цэгцэрсэн давхардалгүй өгөгдлийг бий болгон ажлын хүрээнд “Exadata” системийг ажиллагаанд оруулж, төрийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж “Big data” –г амжилттай эхлүүлэх суурь юм.

Дата төвийн тасалдалгүй ажиллах зарчимын хүрээнд: Системийн найдвартай ажиллагаа 99,93%-тай ажиллалаа.

Цахим үйлчилгээ үзүүлсэн ажлын гүйцэтгэлийн хүрээнд: Одоогоор тус төв нь төр, хувийн хэвшлийн 1600 гаруй байгууллагад мэдээллийн технологид суурилсан үйлчилгээг хүргээд байна. Тус төвийн цахим үйлчилгээний улсын төсөв бүрдүүлэх төлөвлөсөн орлогыг 18%-аар давуулан биелүүлсэн. Хэрэглэгчидийнхээ цагийг хэмнэх зорилгоор онлайн үйлчилгээ захиалга, төлбөр тооцооны системийг /online.datacenter.gov.mn/ нэвтрүүлэн ажиллаж байна.

Хууль эрх зүйн ажлын хүрээнд:

Монгол улсын мэдээллийн технологийн салбарт эрхзүйн орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Мэдээллийн аюулгүй байдлын тухай”, “Өгөгдөл Хамгаалах тухай”, “Кибер аюулгүй байдлын тухай” хуулиудын төсөл, “Мэдээллийн аюулгүй байдлын журам”-ын төсөлд санал өгч Ажлын хэсэгт оролцон ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд цахим засаглалыг амжилттай нэвтрүүлсэн Эстони улсын мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, тэдгээрийг хэрэгжүүлэх журамтай холбогдолтой 6 эрх зүйн актыг судалж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Мэдээллийн Технологи, Шуудан Харилцаа Холбооны Газар зэрэг удирдах дээд байгууллагуудад холбогдох хуулийн саналын төслийг хүргүүлсэн.

Бид 2015 онд дараах ажлуудыг гүйцэтгэн ажиллахаар төлөвлөж байна.

Төрийн нэгдсэн мэдээллийн санг нэг эх сурвалжит давхардалгүй цэгцэрсэн “Big data” хэлбэрт оруулах: Монгол улсын төрийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн давхардлыг арилгах, мэдээллийн үнэн зөв байдал, эх сурвалжийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхээр ажиллана.

Ингэснээр цахим засаглалын үндсэн суурь мэдээллийн санг бий болгоно. Мөн “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Шилэн данс”-ны систем нэвтрүүлэн мэдээллийн аюулгүй байдал, тасралтгүй хэвийн ажиллагааг ханган ажиллах болно.
 

ТҮЦ машины үйлчилгээ:

Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас байгуулсан “Төрийн үйлчилгээний цахим машинд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх” ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу ТҮЦ машины тасралтгүй байнгын хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах.
Мэдээллийн Технологи, Шуудан Харилцаа Холбооны Газраас ирүүлсэн “ТҮЦ машинаар үйлчилгээ үзүүлэх журам”-ын дагуу төрийн үйлчилгээг нэмэх.
ТҮЦ машинуудыг шилэн кабельд холбох.
ТҮЦ машины програм хангамжийг хөгжүүлэх зэрэг болно.

Хувийн хэвшлийн “Cloud” систем үүсгэх:

Хувийн хэвшил, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа цахим хуудас байршуулах, зохиомол сервер түрээсийн үйлчилгээг сайжруулан, хэрэглэгчдэд хүртээмжтэй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхээр ажиллах болно. Уг ажлын хүрээнд хувийн хэвшлийн “Cloud” системийг шинээр үүсгэн нэвтрүүлэхээр ажиллана.

Үндэсний Дата Төвийн хамт олон хийсэн бүтээснээ улам батжуулж, шинийг эрэлхийлэн, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан иргэн бүрт цаг хугацаа орон зайг үл хамааран цахим үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллах болно. Нийт харилцагч, хамтран ажилладаг байгууллагууддаа шинэ оны мэндийг хүргэе.

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ УТҮГ-ЫН ЗАХИРАЛ       З.ЭНХБОЛД