Тамхи татах цэгийг тодорхойлж, байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд
Хэлэлцэх асуудал:
• Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
• Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
• Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
• Мах экспортлох асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсох;
• Цагаан зээрийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Үндэсний аудитын газраас “Эрүүл мэндийн даатгалын сан, иргэний нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн байдал”-д хийсэн аудитын тайланг сонсох.
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

