Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гараар хийх шинэ жилийн ДОЛООН чимэглэл

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 12 сарын 11
iKon.MN

Шинэ жилийн үдэш ойртсоор... Та гэрээ хэрхэн гайхалтай чимэглэх вэ гэж толгойгоо гашилгаж сууна уу? Тэгвэл өөрийн гараар хийх шинэ жилийн чимэглэлүүдийг санал болгож байна. 

Доор дурдах ДОЛООН чимэглэлийг гарын доорх материалаар хялбархан хийж болох бөгөөд дэлгүүрээс авсан чимэглэлүүдийг бодвол таны болон гэр бүлийн чинь сэтгэлийг илүү хөдөлгөнө гэдэгт итгээрэй.

Номон гацуур

Номон гацуур хийхэд танд тийм ч олон ном хэрэггүй. Хамгийн зузаан гэсэн номнуудаа дээр дээрээс нь давхарлаж тавиарай. Тэгээд хамгийн зохимжтой харагдах байдлаар чимэглэж эхэл. Ямар ч байсан гацуур модныхоо хэлбэрийг гаргачихаад гэрлэн чимэглэлээр тойруул.

Ариун цэврийн цаасан календарь

Гэртээ байгаа зүйлээр хийх өөр нэгэн чимэглэл бол ариун цэврийн цаасны голоор хийж болох календарь юм. Юун түрүүнд 24 ширхэг ариун цэврийн цаасны голыг цуглуул. Түүнийгээ хүссэн хэлбэртээ оруулж наагаарай. Хоёр талын нүхэн хэсгийг адил өнгөтэй цаасаар бүтээж наагаад дээр нь тоогоо бичиж тавь. Мэдээж нэмж хэрхэн чимэглэхийг таны уран сэтгэмж мэднэ. 

 Шилэн бөмбөлөг

Гоёмсог шилэн бөмбөлөгнүүд их үнэтэй байдаг. Харин хямдхан нэг нь тийм ч гоё загвартай биш бөгөөд улиг болсон харагдана. Энэ шинэ жилээр өөрийн гараар шилэн бөмбөлөг хийхийг туршиж үзвэл ямар вэ.

Юун түрүүнд гэртээ байгаа хоосон шилийг ол. Сайтар угааж хатаасныхаа дараа зураг дээр харагдаж байгаа шиг жижиг гацуур хийгээд саагаар чимэглээрэй. Мөн хөвөн, өнгийн цаас, тоглоом зэргийг ашиглаж ямар ч загвартайг хийж болох юм. Гацуураа шилний таганд байршуулаад хөвөнгөөр цас хийж ёроол хэсгийг нь далдлаарай.

Чимэглэгдсэн шилнүүд

Шилэн бөмбөлөг хийх аргыг сая хэлж өгсөн бол энэ удаад эсрэгээр нь шилийг гадна талаас нь зурж чимэглэснээр юунд ашиглаж болохыг тайлбарлъя. Чимэглэсэн шилээ үзэг харандааны сав, лааны суурь, сувинер, жижиг сажиг зүйлсээ цуглуулдаг сав болгох гээд өөрийн хүссэн зүйлдээ ашиглаж болно. 

 Өнгөлөг гоймон

Гоймонг чимэглэлд ашиглана гэхээр шинэлэг санагдаж байна уу. Гадуур хаа сайгүй байдаг өөр өөр хэлбэр бүхий түүхий гоймонгуудыг зурагт харагдаж байгаа шиг нааж, будаад шинэ жилийн чимэглэл хийж тавиарай. Конус хэлбэрийн цаасан дээр гоймонгуудаа цэгцтэй, гоёмсог харагдах байдлаар нааж ногоон, улаан өнгөөр будаж гацуур мод хийгээрэй.

 Ханан дээрх гацуур

Гэртээ мод засдаггүй эсвэл зай багатай өрөөнд байдаг бол энэ аргыг хэрэглээрэй. Шинэ жил болж байгаа учир халуун дулаан уур амьсгал оруулах үүднээс ханандаа бяцхан мод хий. Ингэхдээ саваа моднуудыг уртаас богино хүртэл цуглуулна. Цуглуулсан моднуудаа гацуур модны хэлбэр оруулж дарааллаар нь наана. Дээр нь хүссэн чимэглэл, гэрлээ тавиарай.

 Гялалздаг бөмбөлөг

Өөрт хэрэггүй CD-нүүдээ геометрийн дүрсэнд оруулж тайрах хэрэгтэй. Дараа нь өнгөн хэсэг нь толигор шинэ жилийн хуучин тоглоом олж ав. Тайрсан дүрс бүхий хэлтэрхийнүүдээ тоглоом дээрээ цавуудаж наах хэрэгтэй. Гэхдээ бүгдийг эхнээс нь сайтар тооцоолж наагаарай. Тоглоомыг битүү бүрхэж наах хэрэгтэй шүү. Яг цэнгээний газрын бөмбөлгөн гэрэл шиг. 

 

Эх сурвалж: AWT