Хятадын Ляонин муж дахь нүүрсний уурхайд осол гарсны улмаас 24 уурхайчин амь үрэгдэж, 52 хүн гэмтэж бэртлээ хэмээн “Синхуа” агентлаг мэдээлэв.
Уурхайн эзний мэдэгдэж буйгаар, 1.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа уурхайд нуралт болж, гал гарчээ. Энэ үеэр уурхайн гүнд 89 хүн ажиллаж байсан аж. Аврах ажиллагаа дуусч, гэмтсэн хүмүүсииг эмнэлэгт хүргээд байна.
Жилд хэдэн мянган уурхайчин амиа алддаг Хятадын уурхай дэлхийд хамгийн аюултайд тооцогддог. Үүний өмнө аравдугаар сарын 25-нд томоохон осол гарчээ. Урумч хотын ойролцоох нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 16 хүн амь насаа алдсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!