Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсаны 25 жилийн ой боллоо

Б.Даваахүү
2014 оны 11 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

НҮБ-ын Хүүхдийн эрхийн ту­хай конвенци 1989 оны ар­ваннэгдүгээр сарын 20-ны өдөр батлагдаж, манай орон 1990 оны долдугаар сарын 5-ны өдөр нэгдэн орсон юм. 

Хүүх­дийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн олон төрлийн зүйл заалтыг тусгасан тус конвенц батлагдсаны 25 жилийн ойн баярыг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол улсын Засгийн газар, Японы Хүүхдийг ивээх сан зэрэг түнш байгууллагуудтайгаа хамт­­ран монгол улсын хэм­жээнд сүүлийн 20 жи­лийн хугацаанд хүүхэд хамгаал­лын асуудалд гарсан ахиц дэвш­лийг Монголынхоо ард тү­мэнд хэвлэлийнхнээр дам­жуулан тайлагнан тэмдэглэн өнгөрүүллээ.

 Мон­­гол Улс ДНБ-ийнхээ 9.5 ху­­вийг хүүхэд хамгааллын асуу­­д­алд зориулдаг 

НҮБ-ын Хүүх­дийн эрхийн конвенц бат­лагд­саны түүхт ойн өдрийг то­хиол­дуу­лан зохион бай­гуул­сан хэв­лэлийн бага ху­рал Монгол ньюс мэ­дээллийн төвд болсон бөгөөд  ДЗМОУБ-ын Монгол дахь суу­­рин төлөөлөгч Винсент Эд­­вард, Хүүхдийг ивээх сан­гийн Монгол дахь захирал Ми­цуаки Тоёода, Монго дахь НҮБ-ын Хүүх­дийн сангийн суурин төлөө­лөгч Роберто Бэнес нар оролцсон юм. 

Өнгөрсөн ху­гацаанд Монгол Улс салбар бүр­тээ хүүхдийн төлөө то­моохон амжилтуудыг гар­­гасныг энэ үеэр алба­ны­­хан онцлон тэмдэглэж байв. Энэ нь хүүхдийн эн­дэгд­­лийг бууруулж, хүүх­дийг хамгаалах тухай олон хуу­­­лиуд батлагдаж, бага бо­­ловсролын хамтран сур­галт бараг 100 хувьд хүр­сэ­­нээс тодорхой харагдах аж. 

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хүү­­хэд, гэр бүлд чиглэсэн олон арга хэмжээнүүдийг зо­­хион байгуулж ирсэн бө­гөөд хүүхдийн эрхийн тухай кон­­венц батлагдсаны 25 жилийн ойгоо томоохон ам­­жилтуудтайгаар угтлаа.

Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт III прото­колд нэг­дэн орохоо илэр­хийлсэн

Хам­­гийн ойрын жи­шээ дурьдвал, ДЗОУБ, Хүүх­дийн төлөө үндэсний төв, Мобиком ком­па­нитай хамтран орон даяар үнэ­гүй холбогдох бо­ломж­той 108 тусламжийн ут­сыг анх удаа ажиллуулж эхэл­сэн билээ. Ингэснээр хүүх­дүүд, тэдний эрхийг зөрч­сөн, өөрт нь таагүй санагдсан асуу­дал гарахад шууд ярих бо­лол­цоо нээгдсэн юм. 

Суурин төлөөлөгч В.Эд­вард  хүүхдэд тулгамдаж буй асуудлыг  шийдвэрлэхэд цааш­даа ч хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгээ энэ үеэр илэр­хийллээ.

Мөн тэрбээр Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт III прото­колд нэг­дэн орохоо илэр­хийлсэн явд­лыг “томоохон ам­жилт” хэмээн дүгнэсэн юм. Түүнчлэн “Монгол Улс хүүхдэд хандсан олон хууль, эрх зүйн асуудлыг хэлэлцэж байна.

Хамгийн гол нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэх­дээ зөвхөн төрийн бай­гууллагыг харах биш, хувь хүн, иргэний нийгмийн бай­гуул­лагууд, хүүхдүүдийн орол­­цоо нэн чухал. Ингэж чадвал Монгол Улс хүүхэд хам­гааллын асуудлыг  өндөр төв­шинд гаргаж чадна гэж би хувьдаа итгэдэг” хэ­мээ­сэн юм.

Сонирхуулахад, Мон­­гол Улс ДНБ-ийнхээ 9.5 ху­­вийг хүүхэд хамгааллын асуу­­д­алд зориулдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Азидаа хоёр­дугаарт ордог аж.

Зураг