Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Кумторын ордоос 8.6 тонн алт олборложээ

С.Болд-Эрдэнэ
2014 оны 11 сарын 19
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

“Сентерра гоулд” компанийн 100% эзэмшдэг “Кумтор Гоулд” компани эхний 9 сарын үйл ажиллагааны тайлангаа гаргажээ.

Тус компани эхний 9 сард 276.058 унц буюу 8586 кг алт олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 9%-иар өссөн үзүүлэлт юм. Харин борлуулсан алтны хэмжээ нь 10%-иар өсч, 8469 кг болжээ. Гуравдугаар улиралд 95.265 унц алт үйлдвэрлэж, 92.645 унц буюу 2.9 тонн алт борлуулжээ.

Борлуулалтын орлого нь 117 сая ам.доллар болсон байна. Энэхүү мэдээллийн дараа Торонтогийн хөрөнгийн бирж дээрх “Сентерра гоулд” компанийн хувьцааны үнэ 16.5%-иар өсч, 5.99 канад доллар болов. 

“Сентерра голд” нь Монголд Гацуурт ордыг ашиглах гэрээг Засгийн газартай байгуулахаар төлөвлөж байгаа

“Кумтор Гуолд” компани Киргизстан улсын төсөв болон нийгмийн, хөгжлийн сангуудад татвар, төлбөр хэлбэрээр 78.8 сая долларыг төвлөрүүлжээ. Энэ нь ойролцоогоор 4.3 тэрбум сом /Киргизстаны мөнгөн тэмдэгт/ болж байгаа аж.

Киргизстаны төрийн өмчит “Киргизалтин” компани “Сентерра гоулд” компанийн 33% буюу 77.4 сая ширхэг хувьцааг эзэмшдэг. “Сентерра гоулд” компани өнгөрсөн сард нэгж хувьцаанд 0.04 канад долларын ногдол ашиг тараах шийдвэр гаргасан билээ.

“Сентерра голд” нь Монголд Гацуурт ордыг ашиглах гэрээг Засгийн газартай байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Гацуурт ордыг стратегийн ордод хамааруулах эсэхийг УИХ-аар шийдвэрлэхийг хүлээж байгаа юм.

Зураг