Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

2015 онд төмрийн хүдрийн үнэ 60 ам.доллараас хэтрэхгүй

Э.Оджаргал
2014 оны 11 сарын 18
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Ирэх онд олон улсын зах зээлд 1 тонн төмрийн хүдэр 60 ам.доллараас илүүгүй үнэтэй байна хэмээн City Group мэдээлж байна. Үнэ буурах нь зах зээл дэх нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт сул хэвээр байхтай холбоотой гэж шинжээчид үзэж буй.

City Group-ын шинжээчдийн гаргасан таамаглалаар 2015 онд төмрийн хүдрийн үнэ 80 ам.доллараас 65 ам.доллар болон буурч, 2016 онд 78 ам.доллар, 2017 онд 80 ам.доллар болж тус тус нэмэгдэх гэнэ

2015 оны 1 дүгээр улиралд төмрийн хүдрийн дундаж үнэ 72 ам.доллар байх бол 2 дугаар улиралд 65 ам.доллар болон буурна. Төмрийн хүдэр 70-80 ам.долларын үнэтэй байгаа нь Хятадын хэт өндөр зардалтай үйлдвэрүүдийг хаагдахад хүргэж байна. Төмрийн хүдрийн гол зах зээлийн үйлдвэрүүд хаалгаа барьснаар Канад, Бразил, Малайз болон АНУ-ын нийлүүлэгчид түүхий эдийн үнээ бууруулах хандлагатай байгаа аж. 

BHP Billiton, Rio Tinto болон Vale зэрэг томоохон компаниудын төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэж, Хятадын эрэлт, худалдан авалт багассаны улмаас 2014 онд төмрийн хүдрийн үнэ 44%-иар буураад буй.

Даваа гаригийн байдлаар Хятадын Тянжин боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай 1 тонн төмрийн хүдэр 75.8 ам.доллараар худалдагдаж байна. 

Зураг