Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Амаржаргал гишүүн Бүлгийн хуралдаа жил хагасын дараа...

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал эхлэх гэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдыг тодруулах асуудлаар хэлэлцэнэ.

Хуваарь ёсоор өчигдөр хуралдах ёстой байсан бүлгийн хурал фракцууд хуралдаж чухам хэнийгээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх дээр хэлэлцсээр өнжсөн.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Шонхор, МоАХ, МҮДН фракцууд Р.Амаржаргал гишүүнийг дэмжихээр болсон бол Алтангадасчууд Л.Гантөмөр сайдыг нэр дэвшүүлэхээр болсон бололтой.

Фракцийн хувьд Нэг ардчиллын гэгдэх Л.Гантөмөр намынхаа залуу лидерүүдийн төлөөлөл болж ийнхүү нэр дэвшиж буй аж. 

Нэг ардчиллаас ийнхүү нэр дэвшүүлж буй Алтангадас фракц намын даргын суудлаа хадгалж үлдэх зорилготой гэнэ. 

Гэхдээ намын дүрмээ өөрчилж байж тэд ийнхүү намын даргын суудлаа авч үлдэх боломжтой. 

Бусад фракц нь Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэх дээр санал тогтох үед намын дарга Н.Алтанхуяг түүнийг дэмжихгүй гэдгээ өчигдрийн мэдэгдлээрээ илэрхийлсэн. Тэрбээр "ЗГ-г огцруулахыг дэмжсэн АН-ын гишүүдээс би Ерөнхий сайдад хэнийг ч нэр дэвшүүлэхгүй" гээд "АН-ынхаа дүрэм журмыг тууштай баримталж ирсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс Ерөнхий  сайдад нэр дэвшүүлнэ" гэдгээ мэдэгдээд буй. Гэхдээ намын дарга ингэж мэдэгдсэн ч олонхын саналаар л асуудлыг шийднэ. 

Өнөөдөр Ардчилсан намын бүлгийн хуралд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал суухаар ирсэн нь сонин үзэгдэл байлаа. 

Тэрбээр 2013 оны хавраас эхлэн бүлгийн хуралдаа нэг ч суугаагүй нэгэн юм. 

Харин тэрбээр өнөөдөр бүлгийн хуралдаа суухаар эртлэн иржээ.