М.Санжаадорж: Төсвийн зардлыг ₮1.4 их наядаар танасан тодотголын үр дүн ирэх сарын 1-нээс иргэдэд мэдрэгдэж эхэлнэ
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийг тодотгоод буй.
Ингэснээр төрийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалах төсвийн тодотгол батлагдлаа гэж Засгийн газраас мэдэгдээд байгаа юм.
Мөн энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж "Мөнгө хэвлэх, инфляцыг хөөрөгдөхөөс зайлсхийж, төсвийн зардлыг 1.4 их наядаар танасан тодотголын үр дүн ирэх сарын 1-нээс иргэдэд мэдрэгдэж эхэлнэ. Төрийн албан хаагчдын цалин хөлс болон ахмадын тэтгэвэр нь байнга тогтмол байснаар инфляцад идэгдэж, бодит худалдан авах чадвар буурдаг тул төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг зайлшгүй нэмэх шаардлагатай. Энэхүү тодотголоор нэг их наяд төгрөгийг дээрх зорилгоор төсөвт нэмж тусгалаа" гэв,
Түүнчлэн тэрбээр "Шатахууны хомсдол, махны үнийн өсөлт, хүнсний ногооны үнийн өсөлтийн нөлөөг бууруулах зорилгоор эдгээр стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор холбогдох зардлыг тодотголд тусгасан" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
