Зураг
Зураг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банкны нэр ашигласан хуурамч дуудлагаас болгоомжил

ikon.mn
0 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!

Сүүлийн өдрүүдэд банкны нэрийг барьж, аль нэг үүрэн операторын дугаараас иргэд рүү холбогдож, эсвэл SMS илгээн “Кредит картын төлөлтөө хийнэ үү”, "Таны зээлийн хугацаа хэтэрлээ", “Таны нэр дээр зээл авах гэж байна” гэх мэт олон төрлийн зохиомол шалтгаанаар Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авах оролдлого эрс нэмэгдэж байна.

Иймд иргэд та бүхэн аливаа сэжигтэй дуудлага, SMS-ээр ирсэн линк дээр дарахгүй байх, ямар ч тохиолдолд Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код болон картын мэдээллээ бусдад өгөхгүй байхыг анхаарна уу.

Банк таны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код, картын мэдээллийг асуудаггүй.

Сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ цахим залилангаас хамгаалаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.