Капитрон банкны 2026 оны III улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлан
Капитрон банк ХК нь 2026 оны III улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтрагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд танилцуулж байна.
2026 оны III улиралд банкны нийт актив 4,041.2 тэрбум төгрөгт хүрлээ. Мөн нийт зээлийн багц 1,465.8 тэрбум төгрөгт, нийт депозит 3,208.6 тэрбум төгрөгт, өөрийн хөрөнгө 279.3 тэрбум төгрөгт тус тус хүрч, банкны санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд өсөлттэй байлаа.
Капитрон банк ХК нь тайлант хугацаанд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 59.4%-д хүрч, зохистой түвшнээс 34.4 нэгж хувиар, өөрийн хөрөн,гийн хүрэлцээний харьцаа 15.8%-д хүрч, зохистой түвшнээс 3.8 нэгж хувиар тус тус өндөр байв. Эдгээр үзүүлэлт нь банкны төлбөрийн чадвар, эрсдэл даах чадавх болон санхүүгийн тогтвортой байдлыг илтгэж байна. Мөн тайлант хугацаанд өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 3.8%-д хүрлээ.
Капитрон банк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагч төвтэй үйлчилгээ, технологийн дэвшил, инновац, тогтвортой хөгжил, хариуцлагатай засаглалыг эрхэмлэн ажиллаж ирлээ.
Бидний 25 жилийн амжилт, өсөлт хөгжлийн түүхийг хамтдаа бүтээлцэж буй хүндэт харилцагчид, хамтрагч түншүүд, хөрөнгө оруулагчид болон эрхэм ажилтнууддаа талархал илэрхийлье.
Өнөд дэвжих өсөлтийн түүчээ – 25 жил
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
