-ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ АСУУДЛААР АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Н.АЛТАНХУЯГ ТОДРУУЛГА ӨГЛӨӨ-
- Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас танд Засгийн газар байгуулах асуудлаар УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөл хийхийг даалгасан. Энэ ажлыг хариуцах ажлын хэсэг томилогдсон уу?
- Сая болж өнгөрсөн манай намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас парламентад суудалтай улс төрийн намуудтай Засгийн газрыг байгуулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулахыг даалгасан. Энэ дагуу өнөөдөр ажлын хэсэг байгуулагдлаа. Маргаашаас зөвшилцлийг эхлүүлнэ.
- Ардчилсан намаас Ерөнхий сайдад ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ?
- Манай намын дүрмээр намын дарга АН-ын Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг ҮЗХ-нд оруулах учиртай. Шинэчлэлийн Засгийн газраа дэмжиж, АН-ынхаа дүрэм журмыг тууштай баримталж ирсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Харин Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс би намын даргын хувьд Ерөнхий сайдад хэнийг нь ч нэр дэвшүүлэхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!