Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны ерөнхийлөгч найман хувийн зээлийг батлан даана

Д.Түвшин
2013 оны 10 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг
Найман хувийн хүүтэй зээл үр дүнгээ өгч байгаа гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Тө­рөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тог­тоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Хуралдаан 09:00 цагт эх­лэх ёстой ч УИХ-ын зарим гишүүд нойр ихтэйгээс шалт­­­­гаалан өнөөх л цаг сун­жир­даг зангаараа 10:10 ца­гийн үед МАН-ын бүлгийн Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан хоёр цувралдан орж ирснээр Б.Гарамгайбаатар даргаас гад­­на есөн гишүүнтэйгээр байн­­­гын хорооны хуралдаан эхэл­сэн. 

Ер нь УИХ-ын байнгын хороодын ху­ралдаан цагтаа бүрэн ирцтэйгээр хуралд­сан түүх тун цөөхөн.

Өчигдрийн хуралдаанд цагтаа ирж суудлаа эзэлсэн С.Дэмбэрэл, Г.Батхүү, С.Бямбацогт, А.Тлейхан, Ц.Баяр­сайхан, Д.Ганбат, Х.Болорчулуун зэ­рэг гишүүд утсаараа тог­лож, зарим нэг нь том гэгч эв­шээлгэсээр бусдыгаа хүлээв.

Харин тус байнгын хорооны гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хөлд нь салхи орсон аятай тогтож сууж чадалгүй дэвэлзэж байснаа тун ч тэсэлгүй гүйх шахам гараад явчихна лээ.

Түүнийг харсан С.Бямбацогт ги­шүүн “Хуралдаа суугаач чи” хэмээн тоглоом, шог­лоомын дундуур хэлээд авч харагдсан. Тэгж тэгж 11 гишүүнтэйгээр Эдийн засгийн байн­гын хорооны хуралдаан эхэлсэн юм. 

Харин хуралдаан эхлээд 30 гаруй минут өнгөрч байхад Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, М.Сономпил зэрэг гишүүд уван цувсаар суудлаа эзэлнэ лээ. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2013.10.08/

Байнгын хорооны хурал­дааны үеэр гишүүд Засгийн газраас хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээл тогтвортой үргэлжлэх үү гэдэг асуултыг Монголбанкны ерөн­хий­лөг­чид тавилаа. 

Амьдрал дээрх үнийн өсөлтийг дагаад орон сууц­ны найман хувийн хүүтэй зээл одоогоор 15-16 хувь­тай болчихоод бай­на гэж өчиг­дөрхөн яг энэ талаар би­чиж байс­ны хувьд надад энэ асуулт ёстой л за­гат­насан га­зар маажих шиг болсон юм.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал

Гишүүдийн асуултад Монголбанкны банк­ны ерөнхийлөгч Г.Золжаргал “Найман хувийн хүүтэй зээл үр дүнгээ өгч байгаа. Харин энэ хөтөлбөр хэрэг­жиж эхэлснээс хойш 3-4 удаа хөтөлбөр зогсоно гэх мэ­дээ­лэл цацагдаж, ба­рил­гын салбарт хиймэл эрэлт үүсгэсэн. 

Цаашдаа энэ хөтөл­бө­рийг үргэлжлүүлэн хэрэг­жүүлэх нь эргэлзээгүй. Ха­рин олон нийтэд хөтөлбөр зогсоно гэх мэдээлэл та­­рааж, хиймэл эрэлт үүс­­гэх­­гүй байх нь чу­­хал бай­на” гэсэн хариулт өгч байх юм.

Тэр цааш нь “Өнөөд­рийн байдлаар най­ман ху­вийн хүүтэй орон сууц­ны зээлд өмнөх шатны санхүү­жилтээс нийтдээ 794.6 тэр­бум төгрөгийн зээ­лийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирснээс 16122 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 451.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн. 

Иргэд 487.4 тэрбум төг­рөгийн орон сууц­ны ипо­текийн зээл шинээр авах хүсэлт гар­гас­наас банкууд 8129 иргэнд 463.1 тэрбум төг­рөгийн орон сууцны ипо­текийн зээл ши­нээр олгоод байгаа” хэмээн мэдэгдэв. 

Монголбанкны ерөнхий­лөгч Н.Золжаргал харин арилжааны банкууд орон сууцны зээл хүссэн иргэ­дийн материалд даруу­лаад байгаа ч зээл хүссэн 10 ир­гэнээс ойрол­цоо­гоор гурван хүнд л өгч байгаа болон гадуур шинэ байрны үнэ өд­рөөс өдөрт нэмэгдсээр өнөө­дөр метр квадрат нь нэг сая 600 мянга даваад явчихсан гэдгийг ярьсангүй. 

Магадгүй Монголбанкны ерөнхий­лөгчийн өрөөний цонхоор бүх юм хэвийн сай­­­хан харагддаг учир Н.Золжаргал захирал тэр бүх зовлонг ойлгодоггүй, мэд­дэггүй байж таарна. Монголбанкны ерөнхийлөгч цааш нь “Ирэх онд ч инф­ляцийг найман хувьд тогт­вортой барина гэж тооцоолж байгаа” гэлээ шүү. 

Гэтэл энэ жилийн эцэст инфляци 15-20 хувьд хүрнэ гэж Дэлхийн банкнаас гар­гасан судалгаанд дурьдаад байдаг.

Ер нь ингэхэд Дэлхийн банкны эдийн за­сагчид гэж амьд­рал мэд­дэггүй, дөрвөн аргын тоог тооны машинд оруулаад бодчихож чад­даг­гүй нөхөд байна уу, аль эсвэл манай Монголбанкны нөхдүүд ха­дуурч давхиад байдаг юм болов уу. Өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр нэг иймэрхүү л юм бодогдож суулаа.

Зураг