11:07 2014/11/13
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгасан байна.
Тухайлбал,
Түүнчлэн санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлэх, хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангах, тогтвортой санхүүжилтийн санаачлагыг дэмжиж ажиллах зэрэг саналуудыг нэмж тусгасан байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэнээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
14:09 2014/11/07
Мөнгөний бодлогыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанаар гишүүд, Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн саналыг дэмжсэн.
Түүнчлэн төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгах гэх мэт зарчмын зөрүүтэй 8 санал, найруулгын шинжтэй 2 саналыг гаргажээ.
Хэлэлцүүлгийн явцад Ц.Нямдорж, Д.Ганбат, Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүрэн, Д.Сарангэрэл нарын гишүүд төсөл санаачлагч болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж саналаа хэлсэн.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналуудыг санал тус бүрээр санал хураахад уг саналуудыг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
11:27 2014/11/07
Байнгын хороогоор Мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ажлын хэсгийн гишүүд идэвхтэй ажиллаж, ойлголцож ажилласан гэдгийг дурдаад ажлын хэсэг дээр хэлэлцэн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж өгөхийг хүссэн.
Байнгын хорооны гишүүдийн олонх
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл:
Түүнчлэн төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгах саналыг дэмжсэн.
Санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлэх, Хадгаламж зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангах зэрэг саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан.
Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
14:09 2014/11/07
Мөнгөний бодлогыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанаар гишүүд, Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өрийн эргэн төлөлттэй уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж, төсвийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулж хэрэгжүүлэх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах гэсэн заалтыг тогтоолын төсөлд нэмэх нь зүйтэй гэсэн Ажлын хэсгийн саналыг дэмжсэн.
Түүнчлэн төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанкинд даалгах гэх мэт зарчмын зөрүүтэй 8 санал, найруулгын шинжтэй 2 саналыг гаргажээ.
Хэлэлцүүлгийн явцад Ц.Нямдорж, Д.Ганбат, Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүрэн, Д.Сарангэрэл нарын гишүүд төсөл санаачлагч болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж саналаа хэлсэн.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналуудыг санал тус бүрээр санал хураахад уг саналуудыг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
11:07 2014/11/13
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгасан байна.
Тухайлбал,
Түүнчлэн санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлэх, хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангах, тогтвортой санхүүжилтийн санаачлагыг дэмжиж ажиллах зэрэг саналуудыг нэмж тусгасан байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэнээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!