Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Шинэ үеийн нягтлан бодогчид-2014" онлайн тэмцээн 22-нд эхэлнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 4
iKon.MN

“Шинэ үеийн нягтлан бодогчид-2014" онлайн тэмцээн энэ сарын 22-ны 11.00 цагаас орон даяар эхлэх гэж байна.  

Новасофт ХХК, Монголтакс ТМЗ ХХК хамтран нягтлан бодогчдийн мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийн түвшин тогтоох, мэргэжлийн нэр хүндийг олон нийтэд таниулах, цаашид тэдний ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Уг тэмцээнд мэргэжлийн нягтлан бодогчид, НББ-ийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид оролцох боломжтой. Мөн онлайнаар тэмцээн явагдах учир Монгол Улсын хаана ч амьдардаг байсан оршин суугаа газраасаа тус тэмцээнд оролцох боломжтой гэдгээрээ онцлог аж. 

Тэмцээн хоёр үе шаттай бөгөөд эхний шатанд мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх 100 асуулт бүхий онлайн тест авах бол хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчид BAAZ санхүү бүртгэлийн онлайн систем дээр тайлан гаргаж уралдах юм байна.  

Шагнал:

  • Түрүүлсэн хүн 2.5 сая төгрөг, BAAZ системийг ашиглах нэг сая төгрөгийн эрх
     
  • Хоёрдугаар байрт орсон бол 1.5 сая төгрөг, BAAZ системийг ашиглах 750 мянган төгрөгийн эрх
     
  • Гуравдугаар байранд орсон бол нэг сая төгрөг, BAAZ системийг ашиглах 500 мянган төгрөгийн эрхтэй болно. 

Бүртгэл хийх веб сайт: http://www.baaz.mn

Тэмцээнд оролдохыг хүсэгчид 2014 оны 11.03-11.21-ний хооронд www.baaz.mn сайтад бүртгүүлэх бөгөөд бүртгэл үнэ төлбөргүй гэнэ. Мөн тус сайтаас үндсэн мэдээллээ авах боломжтой юм байна.