Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав хэмээх газраас эртний үлэг гүрвэлийн яс олджээ. Энэ талаар өнөөдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл мэдээлэл өглөө.
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн өндөр настан С.Батаа нь аймгийн төвөөс 300 гаруй км газарт мотоциклээр газарчлан явж, эртний үлэг гүрвэлийн олдвор байгаа газрыг зааж өгсөн аж.
Уг нь олдвор нь Монголд төдийгүй дэлхийд гайхагдах ховор сонин зүйлүүд байсан ажээ. Тиймээс холбогдох газрууд үнэт олдворуудыг хамгаалалтад аваад байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!