Торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт хамрагдаагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг мэдэгдлээ.
Замын цагдаа нар өдөрт 600-700 тээврийн хэрэгсэлд торгуулийн хуудас тараадаг ч 170 орчим нь улсын үзлэгт ороогүй байдаг гэнэ. Нийслэлийн замын цагдаагийн газарт он гарсаар 580 мянган зөрчил бүртгэгджээ.
Нийт таван тэрбум төгрөг төвлөрөхөөс 60 хувьтай байгааг албаныхан мэдээлж байна. Иймд торгуулиа төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй автомашин жолоодсон жолооч нарт захиргааны хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

