ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дөчин мянгатын ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж байрлах барилгыг худалдан авна

ikon.mn
2014 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Барилга худалдан авах тухай” захирамж гаргажээ. 

Захирамжаар  “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд

  • ГМ” ХХК-ийн хөрөнгөөр баригдсан ус, дулаан дамжуулах төв 9/2-ын тоног төхөөрөмж байрлах 4 давхар барилгыг 700 000 000 төгрөгөөр
     
  • “Эма энд Би” ХХК-ын хөрөнгөөр баригдсан 2 дугаар Дөчин мянгатын ус, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж байрлах 1 давхар барилгыг 150 000 000  төгрөгөөр, нийт 850 000 000  төгрөгөөр нийслэлийн өмчид худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэхийг нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан байна. 

Захирамжаар худалдан авах барилгуудыг хүлээн авах ажиллагааг зохион байгуулах комиссыг байгуулж, комиссын даргаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн дарга Д.Итгэл ажиллана.