Дархан-Уул аймгийн Хонгор сумын гуравдугаар багийн нутаг “Эрхэтийн хөндий” гэдэг газарт их бууны 57 мм-ийн голчтой таван ширхэг сум байна гэсэн мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Уг газар нь хуучнаар ЗХУ-ын цэргийн ангийн ашиглагдахаа больсон сургалтын талбай ажээ.
Одоогийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын хоёр албан хаагч, нэг автомашинтайгаар тухайн газрыг хамгаалалтад авч, Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!