ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу Толгойн нөөцийг шинэчлэн тогтоожээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар Оюу Толгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тооцооны тайланг хэлэлцэж,  2009 онд батлагдсан нөөцийг нарийвчлан шинэчилжээ.

Мөн зэрэг ахиулан хүлээн авах шийдвэр гаргасан байна. 

Шинэчилсэн нөөцөөр зэс 44 сая 595 мянган тн, алт 1.9 мянган тн, мөнгө 11.9 мянган тн, молибден 205 мянган тн хэмээн улсын нөөцөд бүртгэжээ.


2009 оны байдлаар Оюутолгойн үр ашигтай нөөц нь 31.1 сая тн зэс, 1.3 мянган тн алт, 7.6 мянган тн мөнгө, 81.6 мянган тн молибден байжээ.