ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Зэс хайлуулах үйлдвэр барина

Д.Оюун
2014 оны 10 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Хэнтий аймгийн Бор-Өндөрт зэс хайлуулах үйлдвэр барихаар болжээ.

Чойр, Хөтөл, Багануур, Бор-Өндөрийн хаана байгуулах вэ  гэдгийг салбарын яамнаас сайтар судалсны дараа  Бор-Өндөрийг сонгожээ. Хүхрийн хүчлийг зэстэй хольж боловсруулах түүхий эд нь Бор-өндөртэй ойролцоо байдаг аж.

Зэс хайлуулах үйлдвэрийг 300-400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2015-2018 онд барьж ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоо ч гарчээ.

Мөн Бор-Өндөрөөс гадна өөр хэд хэдэн газарт хувийн хэвшлийнхэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах саналаа ч ҮХААЯ-нд ирүүлээд байгаа аж.

Зураг