ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор ашиглалтад орлоо

ikon.mn
2014 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй эмнэлгүүдийн нэг болох Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил 2013 оноос эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтад нийтдээ 7 тэрбум 726 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Шинэ төвийг ашиглалтад хүлээн авах нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Одонтуяа, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс, эмч ажилчид, ард иргэд оролцжээ. 

Эрүүл мэндийн салбарт 2014 онд 100 гаруй тэрбум төгрөгийн төсөвт арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн барилга байгууламж, бүтээн байгуулалтууд эхнээсээ ашиглалтад орж буй нь энэ юм.

 Эрүүл мэндийн төв нь шинэ байртай болсноор олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, эмч эмнэлгийн ажилчдын ажиллах, иргэдийн үйлчлүүлэх таатай орчинг бүрдүүлжээ. Түүнчлэн иргэдэд үйлчлэх тусламж үйлчилгээний хүртээмж даруй 2-3 дахин дээшилж, хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай ажиллах боломжтой болж байна. 

Иргэдэд үйлчлэх тусламж үйлчилгээний хүртээмж даруй 2-3 дахин дээшилж, хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай ажиллах боломжтой болж байна. 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь нутаг дэвсгэрийнхээ 200 орчим мянган иргэнд үйлчилдэг. Тэд төвийнхөө шинэ цогцолборыг хүлээн авч, цаашид үйл ажиллагаагаа улам чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэнэ гэдгээ хэлж байлаа.

Юуны түрүүн эмч, ажилчдын харилцаа хандлагыг сайжруулахын тулд угтах үйлчилгээнээс эхлээд олон олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Мөн хүлээгдэл, чирэгдлийг бууруулахын тулд цахим үйлчилгээг нэвтрүүлж, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаандаа анхаарна, мөн иргэдээ аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг нэмэгдүүлэн ажиллана хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.106] 2019/1/28
энэ үнэн норм стандартын шаардлага хангаагүй шахааны барилга ийм ямар эмнэлэг байхав.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.188] 2014/10/16
Haana yum be?
2 | 0 Хариулах
zochin [103.229.120.18] 2014/10/16
shine tsogtsolbor achiglaltand orj bgaa in saihan l bha emch ajiltanguud in haritsaa saihan chadbarlag medlegtei l baigaasai
0 | 0 Хариулах