Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Mac компьютерт Монгол кирилл үсгийн байрлал суулгах

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 10
IKON.MN
Зураг зураг

Сүүлийн үед Мас төрлийн персональ компьютер ашиглагчдын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Саяхан гарсан судалгааны тайлангаар Apple компани анх удаагаа дэлхийн топ 5 PC үйлдвэрлэгчдийн жагсаалтад орсон. Өмнө нь тэд АНУ дотроо л эхний тавд байдаг байсан юм.

Монголчууд ч энэ хандлагаас хоцорсонгүй. Тиймээс бид Мас төрлийн компьютер дээр Монголоор бичих боломжийг хэрхэн бий болгохыг танилцуулж байна. 

Mac компьютер дээр Монгол кирилл үсгийн байрлал суулгах заавар.

Монгол үндсэн /Mongolian standard layout/

ТАТАЖ АВАХ /layout file эх сурвалж - http://buyantorgil.blogspot.com/2009/11/mongolian-keyboard-on-macosx.html/

Суулгах заавар:

1. Mongolian.icns, Mongolian.keylayout файлуудыг "/Library/Keyboard Layouts"-руу хуулна. Ингэхдээ:

  • Finder нээх
 
  • Go цэснээс Go to Folder сонгох
 
  • Гарч ирэх цонх дээр Library/Keyboard Layouts гэж бичээд Go дарна
 
  • Keyboard Layouts талбарт Mongolian.icns, Mongolian.keylayout файлуудыг хуулна
 

2. Компьютерээ унтарааж асаана /Restart/

3. Монгол хэлээ сонгох

  • Mac OS 10.6, OS 10.7, OS 10.8
    1. System Preferences->Language & Text->Input Sources
    2. Mongolia сонгох
    3. "Show input menu in menu bar" - сонгох
  • Mac OS 10.9
    1. System Preferences->Keyboard->Input Sources
    2. Зүүн доод буланд байгаа "+" товчийг дарна
    3. Others -> Mongolia сонгох
    4. System Preferences->Keyboard->Input Sources "Show input menu in menu bar" сонгох

Нэмэлт: 

  1. Shortcut тохируулах
    • Mac OS 10.6, OS 10.7, OS 10.8
      1. System Preferences->Language & Text->Input Sources->Keyboard Shortcuts
    • Mac OS 10.9
      1. System Preferences->Keyboard->Shortcuts

 

Зурагт заавар эндээс үзээрэй: Mac OS 10.7

 

Хэрэв та QWERTY байрлал ашигладаг бол (Латин байрлал дээр ижил дуудлагатай үсгүүдийг байрлуулсан гэсэн үг. Жишээ нь E дээр Э, U дээр У гэх мэт)

QWERTY ТАТАЖ АВАХ

Суулгах заавар: Дээрхтэй ижил дарааллаар суулгана

Хэрэв та AMAPXAH байрлал ашигладаг бол

AMAPXAH ТАТАЖ АВАХ

Суулгах заавар: Дээрхтэй ижил дарааллаар суулгана