Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Борлуулагч залууг дэлгүүрийн эзэн П гэгч хөнөөжээ

ikon.mn
2014 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“АПУ” компанийн гэрээт бор­луулагч, “Алтан тэвш” ком­панийн ажилтан Б.Алтанхуягийг хөнөөсөн сэжигтэн П гэгч этгээдийг саа­туулжээ.

Мөрдөн байцаалтын явцад уг этгээд Б.Алтанхуягийг хө­­нөөснөө хүлээсэн байна. Тэрбээр талийгаачийг биедээ 4 сая төгрөг, 8 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэж явсныг мэдэж, шуна­хайн сэдлээр түүний амь насанд хүрчээ.

Тодруулбал, хохирогчийн тээ­вэрлэж явсан архи­нуудыг эд мө­рийн баримтаар хураан авчээ. Сэ­жигтэн П гэгч нь тэдгээр архийг хамаатныхаа айлын гаражид нуус­ныг илрүүлсэн аж.

Уг хэргийг Нийс­лэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шал­гах хэлтэс болон Налайх дүүр­гийн цагдаагийн алба хаагчид ил­рүүлэн гэмт этгээдийн буруутайг тогтоогоод байна.

Сэжигтэн П-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1-д Шунахайн сэдэлтээр хүний амь нас хөнөөсөн бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийт­гэнэ гэж заасан байдаг байна.

Одоогоор сэжигтэн П-г Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.