Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форум Улаанбаатар хотноо анх удаа боллоо. 18 улсын 258 төлөөлөгч оролцсон тус форумаас Авлигын эсрэг Улаанбаатарын тунхаглалыг гаргалаа.
Ингэснээр Улаанбаатар хот бүс нутагтаа төдийгүй дэлхийд авлигагүй хот болох зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртлоо гэдгийг Нийслэлийн удирдлагууд онцолж байна.
УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ
Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг харьцангуй тайван замаар олж авсан. Ардчиллыг нийгмийн зөвшилцөл, хамтын чармайлтын үндсэн дээр тайван замаар амжилттай хөгжүүлж байгаагаараа бүс нутагтаа болон олон улсын хэмжээнд үлгэр дуурайлал болж байна.
Авлига нь ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг алдагдуулан, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд гажуудал үүсгэж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг. Авлига, ашиг сонирхлын зөрчил нь хууль дээдлэх ёс, шударга ёс, төрийн албаны нэр хүнд, иргэдийн итгэл үнэмшлийг сулруулдаг сөрөг үзэгдэл юм.
Орон нутгийн засаг захиргааны түвшний шийдвэр гаргах үйл явц авлигад автах нь засаг захиргааны үйл ажиллагааг үндсээр нь гажуудуулж, улмаар үр дагавар нь олон нийтэд тархдаг.
Монгол Улсад Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрүүд, НҮБ-ын Авлигын Эсрэг Конвенц, Нээлттэй Засгийн Түншлэл, Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжууд үйлчилж байна.
Монголд Олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомжийн хэрэгжилт жигд биш, төрийн төв болон орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, идэвхи санаачилга сул, хууль тогтоомжийн нийцэл , хийдэл зэргээс шалтгаалан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхэд хүндрэл бэрхшээл учирч байна. Монголдоо ил тод, шударга, авлигагүй, ёс зүйтэй, иргэндээ ойрхон, чанартай үйлчилгээг хүргэдэг захиргааг бий болгохын төлөө бүгдээрээ зүтгэх цаг болжээ.
Авлигын эсрэг шинэлэг, тогтвортой шийдэл санаачилга боловсруулж, шилдэг туршлага, сургамжуудаа хуваалцах нь дэлхий даяар авлигыг бууруулж нийтийн ашиг сонирхолд нийцдэг билээ.
“Нээлттэй Улаанбаатар 2014” Форумын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор авлигатай тэмцэх дэс дараатай дараах шийдэл санаачилгуудыг авч хэрэгжүүлэхээр Тунхаглаж байна:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!