Сарны хиртэлтийг НАСА шууд дамжуулж байна
11:08 2014/10/08
Америкийн сансар судлалын байгууллага болох НАСА сарны бүтэн хиртэлтийг шууд дамжуулахаар болсон тухай тус байгууллагын албан ёсны цахим хуудсан дээр мэдээлжээ.
Шууд дамжуулалт өнөөдөр АНУ-ын Дорнод эргийн цагаар 04:00 цагт /Улаанбаатарын цагаар 17.00/ эхлэх юм байна.
Сарны бүтэн хиртэлт цаг орчим үргэлжилнэ гэж тооцоолж байгаа гэнэ.
Харин энэхүү үзэгдлийг Хойд болон Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Япон, Азийн дорнод хэсгийн хэд хэдэн газрын оршин суугчид нүдээр харах боломжтой юм байна.
Эрдэмтдийн тэмдэглэж байгаагаар сарны хиртэлтийн үеэр сар улаан өнгөтэй болно, учир нь дэлхийн өнгөн гадаргуугаар дайрч, агаар мандалд сарних нарны цацрагийн улмаас сар улаан өнгөтэй болох гэнэ.
Энэ удаагийн сарны хиртэлт нь 2014 оны 04 дүгээр сарын 15-аас 2015 оны 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх богинохон хугацаанд тохиох сарны бүтэн хиртэлтийн хоёр дахь тохиолдол юм.
Дараагийн сарны хиртэлт ирэх оны 04 дүгээр сарын 15-нд тохиож магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
