Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Д.Дагвадорж аварга Т.Санчиртай уулзсан гэсэн"

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан Азийн спортын 17 дугаар наадамд амжилттай оролцож, шигшээ наймд шалгарч чадсан. Хэдийгээр багийн спорт ч гэлээ энэхүү амжилтад хүрэхэд тамирчин Т.Санчирын ур чадвар ихээхэн нөлөөлсөн билээ.

Энэ ч үүднээс түүнийг сонирхох гадаадын клуб гарч ирсэн гэх мэдээлэл ч байна.

Тухайлбал, их аварга Д.Дагвадорж өчигдөр твиттертээ “Т.Санчирт Японд тоглох санал ирж байна. Холбогдох утас байна уу” хэмээн жиргэв. Эндээс харахад Японы талаас их аваргаар дамжуулан манай тамирчинд санал хүргүүлж байгаа бололтой.

Энэ мэдээллийг Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогтоос тодруулахад,

-Т.Санчиртай биечлэн уулзаагүй байгаа болохоор тодорхой мэдээлэл алга. Гэхдээ их аварга Д.Дагвадорж Т.Санчиртай уулзсан гэж байсан гэлээ.

Харин Т.Санчирын тухайд энэ жил "Гурван тамир" багт тоглох гэрээ байгуулаад байгаа юм.