2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
14:00
S30
26°
15:00
S30
25°
16:00
S30
23°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
21°
20:00
S26
20°
21:00
S26
20°
22:00
S29
19°
23:00
S29
18°
00:00
S29
17°
01:00
S40
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгост юу болоод байна вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрөгч есдүгээр сарын 3-наас хойш олны өмнө ил гарсангүй. Ер нь энэ улсын улс төрийн амьдрал, тэргүүнийх нь тухай мэдээлэл хаалттай байдаг.

Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд олж авсан мэдээллүүд дээр үндэслэн дүгнэхэд Хойд Солонгост ямар нэг онцгой зүйл болоод байгаа бололтой.

“The Daily Beast”-ын Гордон Чанг энэ бүх баримтыг жагсаажээ. Гэхдээ нэрээ хэлээгүй АНУ-ын албаны хүн Ройтерт ярилцлага өгөхдөө Умардад ямар нэг ноцтой өөрчлөлт болж байгаа тухай мэдээлэл одоогоор олдоогүй байна гэсэн юм.

Юутай ч мэдэгдээд байгаа баримтуудтай танилцъя.

 

  • Умард Солонгосын нийслэл “цоожтой” байна

Умардын нийслэл Пьёньян есдүгээр сарын 27-ноос хойш хаалттай байгаа гэнэ. Нийслэлээс хүн гарч явах, гаднаас орохыг бүрэн хориглоод байна. Яг ямар шалтгаантайг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм.

  • Ким Жон Ун сар орчим хугацаанд үзэгдсэнгүй

Ес дүгээр сарын эхнээс сар орчим хугацаанд Умардын удирдагч олны өмнө ил гарсангүй. Умардын хэвлэл түүнийг биеэ эмчлүүлж байгаа гэснээс өөр мэдээлэл өгөхгүй байна. Түүнээс өмнөх долдугаар сард цацагдсан видео дүрсэнд Ким Жон Ун бага зэрэг доголж яваа харагдсан. Мөн илчлэгтэй хоол, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс бие нь муудсан байх магадлалтай байна.

  • Ким энэ жилийн чухал арга хэмжээнд оролцсонгүй

Эрүүл мэндийн байдлаасаа болоод Ким удирдагч өнгөрсөн сард болсон Ардын Дээд Хурлын чуулганд оролцсонгүй. 2011 онд төрийн эрхийг авснаас хойш анх удаагаа уг арга хэмжээг алгасч байгаа нь энэ. Бүр ноцтой нь чуулганы албан ёсны тэмдэглэлд Ким удирдагчын нэрийг төгсгөл хавьд л дурдсан нь гайхмаар. Энэ нь түүнийг эрх мэдэлгүй болсон юм биш биз гэсэн таамаг төрүүлж байна.

  • Умардын албаны хүмүүс Өмнөд Солонгост урьдчилан зарлалгүй айлчлав

Умардын дээрээсээ хоёр болон гурав дугаарт бичигддэг албаны хүмүүс Өмнөд Солонгост өнгөрсөн Бямба гарагт айлчилсан нь олныг гайхшруулж байна. Түүхэнд ийм дээд хэмжээний төлөөлөгчид хоёр орны хооронд айлчилж байсан тохиолдол байхгүй.

  • Эсэргүүцэл нэмэгдсэн тухай цуурхал таржээ

Умардын албаныхан болон цэргүүд дотор Кимийн эсрэг уур амьсгал нэмэгдсэн тухай яриа гарчээ. Бүр бодлогыг нь шүүмжлэх, эсэргүүцэх явдал эрс нэмэгдсэн гэнэ. Энэ бол Умард Солонгос шиг дэглэмтэй улсад байж боломгүй үзэгдэл билээ.

  • Ким халаа сэлгээг эрчимтэй хийсэн гэнэ

Төрийн эрх авснаас хойш Ким улсынхаа тэргүүлэх 218 удирдах ажилтнуудын талыг нь сольжээ. Бүр армийнхаа командлагчийг 15 сарын хугацаанд гурван ч удаа солиод амжиж. Энэ байдал нь хүмүүсийн түүнд итгэх итгэл сул байгааг харуулж байна. Мөн Ким цэрэг дайны холбоотой тушаалыг хоёр жилийн хугацаанд олныг гаргасан нь түүнийг эцэг Ким Жон Илийн 17 жилд хийсэнтэй тэнцэж байгаа юм.

  • Умардын томоохон дүрвэгч Кимийг “утсан хүүхэлдэй” гэв

Өмнөх удирдагч Ким Жон Илийн үзэл суртлын машины гол хүн байсан, дүрвэгч Жан Жин Сун нэгэнтээ Умард Солонгост улс төрийн том өөрчлөлт эхэлснийг нотолж байсан юм. Түүний хэлснээр Ким Жон Илийн байгуулсан элитүүдийн тусгай байгууллага улс орныг удирдаж, харин Ким Жон Уныг “утсан хүүхэлдэй” төдийхнөөр ашиглаж байгаа гэжээ.

 

Юутай ч энэ хаалттай улсад ямар нэг нууц үйл явдал өрнөж байж болзошгүй байна. Удирдагч Ким Жон Ун дахин ил гарах эсэх нь ч тодорхойгүй болжээ.

 

x