Дархан-Уул аймгийн Дархан сумын VII цэцэрлэгийн хүүхдүүд хоол хүнсээр дамжсан гэдэсний бүлгийн савханцараар өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.
МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лабораторид хийсэн шинжилгээгээр цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолттой гарсан байна.
Хордлого аван эмчлүүлж байсан хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарсан, одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа тухай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага мэдээллээ.
Аймгийн Засаг дарга цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, инженерийн шугам сүлжээг засварлах зэрэг 26 заалт бүхий захирамж гарган хэрэгжүүлж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа аж.
Дашрамд дурьдахад, есдүгээр cap гарснаас хойш нийтийг хамарсан хоолны хордлого хэд хэдэн удаа гарсан учир хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ юунд анхаарах зэргийг тусгасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагчийн 20 заалттай зөвлөмжийг аймаг, нийслэлд хүргүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!