Бусдад барьцаалагдан эрүүл мэндээрээ хохирох нь гэсэн ноцтой гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн амралтын өдөр цагдаагийнханд иржээ.
Сүхбаатар дүүргийн харьяат 21 настай Н гэх эмэгтэй ар гэрийнхэндээ хүмүүст барьцаалагдчихсан байгаа тухай мессэж ирүүлсэн байна.
Ар гэрийнхэн нь тэр даруй цагдаад хандсанаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулжээ.
Барьцаалагдсан гэх бүсгүй “Хүмүүст барьцаалагдчихлаа. Надтай хамт тав, зургаан охин байна. Биднийг хятадуудад зарах гэж байна” гэсэн утгатай мессэжийг явуулсан байжээ. Гэвч энэ нь түүний ар гэрийнхнээ хуурах зорилгоор бичсэн мессэж байсныг тогтоожээ.
Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн тухай худал мэдээлэл өгсөн үйлдэлд нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!