Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан борлуулагч залуугийн машиныг олсон гэв

Ж.Өөдлөн
2014 оны 10 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа 10 гаруй хоног үргэлжилсэн. 

Улмаар өнгөрсөн мягмар гарагийн 17:00 цагийн үед цагдаагийнхан Налайхын уурхайгаас нэгэн цогцос олсон бөгөөд Б.Алтанхуягтай төстэй байсан тул ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа явуулжээ.

Гэтэл хувцас, хэрэглэл нь таарсан юм. Одоогоор шүүх эмнэлгийн албан ёсны дүгнэлт гараагүй байгаа.

Түүний цогцосыг Налайхын ашиглахаа байсан 15 метрийн гүний уурхайгаас олсон ч  унаж явсан “УНК 2983” улсын дугаартай ачааны микро автобусыг олоогүй байсан юм. Тэгвэл өчигдөр шөнө Төв аймгийн Зуунмод хотоос олсон гэнэ. 

Зураг