Нийслэлийн Замын цагдаагийн газрын машиныг барьж явсан цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслээ ногоон байгууламжид байрлуулсан тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цахим хуудсуудаар бичигдэх болсон.
Энэ сарын 13-ны өдөр дээрх автомашиныг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо цагдаагийн алба хаагч зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна.
Тиймээс захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь заалтыг үндэслэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь ХОЁР жилийн хугацаатайгаар хасах арга хэмжээ авчээ.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 дахь заалт
Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэж заасан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!