Ирэх онд Сочи хотноо болох өвлийн олимпийн XXII наадмын галын цуваа өчигдөр Москва хотын Улаан талбайд ирлээ.
Энэ үеэр олимпийн галын бамбарыг асаах ёслол болсон бөгөөд олимпийн таван удаагийн аварга Анастасия Давыдова энэхүү хүндтэй үүргийг хүлээжээ.
Олимпийн галын буухиа 123 хоног үргэлжилж, ОХУ-ын 2900 суурин дамжина. Түүнчлэн дэлхийн ойролцоох тойрог замд гарч, Байгал нуурын ёроолд шумбах юм байна.
Буухиа ирэх оны хоёрдугаар сарын 7-нд Сочи хотод ирснээр олимпийн наадам эхлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!