Архинд донтох эмгэгээс сэргийлэх, эмчлэх асуудлаар хэлэлцүүлэх уулзалтыг Эрүүл мэндийн яам болон энэ чиглэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн удирдлагууд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал удирдан явууллаа.
“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд хэвшүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, Өнөөдөр монголчуудын дунд архины хэрэглээ өндөр байна. Архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх, золгүй байдлаар амиа алдах зэрэг нийгэмд сөрөг үр дагавар авчран улмаар тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэ талын нарийвчилсан судалгаа ч алга байна.
Мөн энэхүү архидан согтуурах эмгэгийг эмчлэх байгууллагуудын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, дэлхийн хөгжингүй улс орны арга туршлагыг судлах шаардлага бий гэдгийг хэллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл,
Иймд Эрүүл мэндийн яамнаас хувь хүний зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд хэвшүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!