ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Импортын бараа бүрээс дээж авахгүй

ikon.mn
2014 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

“Импортын барааг эрсдэлээр нь ангилах шалгуур үзүүлэлт”-ийг энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн батлагдсан.

Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Мэргэжлийн хяналтад хамрагдах их, дунд, бага эрсдэлтэй барааны жагсаалт”-ыг баталсан билээ. Дээрх шийдвэрүүдийг үндэслэн энэ сарын 22-ны өдөр “Импортын хяналт, шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаал гарган хяналт шалгалт хийх заавар, хяналтын хуудсыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.

Ингэснээр гааль, мэргэжлийн хяналтын байгууллага нэг ижил баримт бичиг шалгаж байсныг болиулж, ямар бараанд ямар шалгалт хийхийг маш тодорхой болгон, хяналтын давхардлыг арилгах боломж бүрдэж байна. 

Цаашид их эрсдэлтэй бараа баримт бичгийн зөрчилгүй, чанарын шаардлага хангасан бол импортлох бүрт дээж авч шинжилгээнд хамруулахгүй бөгөөд гурван сар тутамд лабораторийн шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна. Энэ нь хяналт шалгалтын дарамтыг багасган, бизнес эрхлэгчдийн цагийг хэмнэж, гадаад худалдааг хөнгөвчилсөн чухал алхам болжээ.