Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Цэдэнбалын ач охинтой уулзав

ikon.mn
2014 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хатагтай Анастасия УИХ-ын гишүүн Д.Арвинд халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд өвөөгийнхөө төрсөн нутаг болох Увс аймгийн Давст суманд зочлон, ном хуруулаад ирсэн тухайгаа дуулгасан юм. 

Мөн тэрээр энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан бүх хүмүүст талархаж байгаагаа дуулгаад өнөөг хүртэл  өвөөг нь Монгол Улсын төр засаг хүндэтгэж явдагт баяртай байдгаа илэрхийлэв.

Түүнчлэн тэрээр хэлэхдээ, Монголын талаар бодож байсан бодлууд өөрчлөгдсөн. Өвөөгийнхөө гэрийн бууцан дээр очоод агаараар нь амьсгалахад монгол хүн гэдэг мэдрэмж төрж байсан хэмээн өөрт төрсөн  сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Арвинд хандан 1990-ээд оны хүнд хэцүү үед эцгийг нь Монгол Улсын иргэншилтэй болгоход гүн туслалцаа үзүүлэн, гол үүргийг гүйцэтгэсэнд талархаж явдаг талаар дуулгаад Цэдэнбалын Зоригийг Монгол Улсад амьдрах орон сууцтай болгосонд талархаж , хүндэтгэл үзүүлэхээр ирсэн тухайгаа мэдэгдэв. 

Д.Арвин гишүүн түүнийг Монголд Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улстай нягт холбоотой ойр дотно байхыг захисан юм. 

Мөн түүнд эцэг Зоригийг нь Монгол Улсад албан ёсоор айлчлан ирэх урилгыг дамжуулаад өвөөгийнхөө төрсөн нутагт ойр ойрхон ирж Монголын ард түмэнтэй үргэлж холбоотой байхыг хүслээ.