Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн 23 сая хэрэглэгч нь хүн биш

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Твиттерийн мэргэжилтнүүд автоматаар шинэчлэгдэж, ард нь хүн биш “робот” байдаг аккаунтуудын тоог гаргажээ. 

Тэдний тооцоолсноор энэ төрлийн “хэрэглэгч” нийт хэрэглэгчдийн 8.5 хувь буюу 23 сая байгаа гэнэ.

Твиттерт идэвхтэй өөрөөр хэлбэл сард дор хаяж нэг удаа ханддаг хэрэглэгч нийтдээ 271 сая байдаг юм байна. Ийнхүү хэрэглэгчдээ тоолох болсон нь хөрөнгө оруулагчиддаа зориулан санхүүгийн ирээдүйн зураглалаа гаргах гэсэнтэй холбоотой гэнэ.

Мэргэжилтнүүдийн өгүүлснээр бүх “роботууд” спам илгээдэггүй, ихэнх нь автоматаар цаг агаарын мэдээ эсвэл хамгийн их анхаарал татсан мэдээнүүдийг нийтлэдэг аж.