Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэлдэйд хайртай жүжигчин

Ч.Гантулга
2014 оны 8 сарын 12
Зууны мэдээ
Зураг зураг
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан

Драмын театр үе үеийн сайхан бүсгүйчүүдээрээ алдартай. Тэдний залгамж болсон энэ цагийн сайхан бүсгүйн нэг нь Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан.

Тэрээр “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүрээр уран бүтээлийн гараагаа эхэлж, “Норовын намтар”, “Лусын дагина” зэрэг хүүхдэд зориулсан олон бүтээлд тоглосон. Жүжигчин бүсгүй чөлөөт цагаа ном уншиж, гэрээ чимэглэж өнгөрөөдөг гэнэ.

Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа дотны найзтайгаа муудалцжээ.

Хожим тэр найз нь Т.Хулангаас уучлалт гуйхдаа хос хүүхэлдэй бэлэглэсэн нь одоо ч түүнд бий. Тэр хүүхэлдэй хоёр тийшээ хараад модон дээр суучихсан, өнөөх суудал нь эргэх бүртээ дуугардаг байжээ.

Түүний хүүхэд насных нь нандин дурсамж шингэсэн учир тэдгээр хүүхэлдэйндээ илүү хайртай гэсэн.

Харин энэ үеэс бяцхан Т.Хулан хүүхэлдэй цуглуулж эхэлсэн гэнэ. Бусад охидын адил дэрвэгэр даашинзтай, бүлтгэр нүдтэй барбиндаа хувцас урлаж, үсийг нь самнаж, хааяа тэдэнтэйгээ ярилцдаг байж.

Гэхдээ тэр хүүхэлдэйгээ тоглоом гэж боддоггүй, цаг хугацааг хамт өнгөрөөх найзаа гэж боддог нэгэн

Он жил өнгөрөх тусам түүний найз олон болж, цуглуулгын хэмжээнд хүрсэн байна. Хэдийгээр сурагчийн хувцсаа тайлж, уран бүтээлч болсон ч жүжигчин бүсгүй цуглуулгаа орхиж чадаагүй гэсэн. Үүнийг нь мэддэг найзууд нь ч түүнд хүүхэлдэй бэлэглэх нь элбэг.

Одоогоор түүнд 20 гаруй хүүхэлдэй бий. Тэд бүгд өөр, өөрийн түүхтэй. Түүнээс солонгос үндэсний хувцастай хүүхэлдэй илүү тансаг, чамин хийцтэй гэнэ.

Үүнийг тэрээр амарч явахдаа авчээ. Харин түүний цуглуулгыг хам-гийн ихээр нэмдэг хүн ээж нь.

Ээж нь охиндоо баяр ёслол, тэмдэглэлт өдрөөр хүүхэлдэй болон дурсгалын зүйлс бэлэглэдэг байна.

 

Зураг