ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Зуун айлын уулзварыг нээнэ

ikon.mn
2014 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хангарьд ордны 14 давхарт. 

08:00 цагт: Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болно. Энэ үеэр ойрын өдрүүдийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийнэ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 

11:00 цагт: "Нээлттэй шүүх" сэдэвт хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн бага хурлаар 2014 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр нэвтэрч буй програмын талаар танилцуулна. 

Нийслэлийн тээврийн газарт

11:00 цагт: "Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам" гарсантай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газрын Ачаа тээвэр, Техник технологийн хэлтсээс мэдээлэл хийнэ.

Зуун айлын уулзвар

12:00 цагт: Зуун айлын уулзварыг албан ёсоор нээх нээлтийн ажиллагаа болно

Баруун 4 замд 

18:00 цагт: Залуу хосын чин үнэнч сэтгэл, үүрдийн хайрыг билэгдэх “Хайрын төгөл”-ийн нээлт болно.