Хятадын авлигын эсрэг тэмцэл конъякны борлуулалтанд нөлөөлөв
БНХАУ-ын удирдагч Си Жиньпин улс орон даяар авлигын эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн нь зарим бизнесийн салбарт сөргөөр нөлөөлж эхлэв.
Үүний нэг төлөөлөгч нь Францийн конъяк үйлдвэрлэгч Remy Cointreau болжээ.
Өнгөрсөн оны гуравдугаар улиралд 30 хувь, дөрөвдүгээр улиралд 32 хувиар борлуулалт нь унасан бол энэ оны эхний улиралд 15.3 хувь буурчээ.
Компаний нийт орлогын 80 хувийг конъяк бүрдүүлдэг бол түүний тал хувийг Хятадын зах зээлээс олдог ажээ.
Гэвч Remy ирэх улирлуудад байдал өөрчлөгдөнө гэж найдсаар байна.
Засгийн газрын авлигатай хийх тэмцлээс болж Хятадын томчууд тансаг хэрэглээгээ маш ихээр танах болжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
