Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шакира анхны 100 сая like цуглууллаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 7 сарын 19
IKON.MN

Колумбийн үзэсгэлэнт дуучин бүсгүй Шакира өчигдөр Facebook-ын түүхэн дэх анхны 100 сая like-тай хэрэглэгч боллоо.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ажиллагаанд дуулсныхаа дараа тэр энэ амжилтанд хүрчээ.

Тэр энэ дээд амжилтаа тэмдэглэж Facebook хуудсандаа мэндчилгээ видео, "look back" дурсамж видео мөн зарим статистик харуулсан инфографик оруулжээ. Түүний хуудсанд Facebook-ын үүсгэн байгуулагч Марк Зукерберг баяр хүргэсэн сэтгэгдэл үлдээсэн байна.

 
 

Зурган дээр дарж томруулж харах боломжтой.