ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/18-НД НИЙТЛЭГДСЭН
Moody's Монголын үнэлгээг буурууллаа
iKon.MN
Moody's агентлагаас Монголын гадаад валютын бондын үнэлгээг бууруулжээ.
Учир нь албан нөөц буурсан, гадаад өр сэрэмжлүүлэх түвшинд хүрсэн нь ийм дүгнэлт хийхэд хүргэсэн байна. Засгийн газрын бондын үнэлгээг В1-ээс В2 болгон бууруулсан бол Хөгжлийн банкны бондын үнэлгээг мөн В2 болгон бууруулжээ.
Тэд манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг "Мөнгөний ба сангийн тэлэх бодлого нь эрэлтийг өсгөн инфляцийг өдөөж, банкны систем болон төлбөрийн тэнцлийн эрсдэлийг нэмэгдүүлсэн" гэж мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
