ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

О.Мандалсүрэн: Бэртсэн хоёр хүүхдийн бие муу байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:48 2014/07/17

Гэмтсэн хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа талаар Ховд аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мандалсүрэнгээс тодрууллаа.

-Хүүхдүүдийн биеийн байдал хэр байгаа вэ, сайжирч байна уу?

-Дуут суманд гэмтсэн 14 настай хүүхэд ухаан нь орж гараад л байна гэж байна. Би сая ээжтэй нь уулзаад ирлээ. Тэр хүүгийн хувьд хамгаалалтын ямар ч хувцас хэрэглэлгүй уралдсан учраас хүнд бэртсэн. Мандал суманд бэртсэн хүүхэд долоон настай, биеийн байдал нь мөн л муу сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ хүүхэд маань зориулалтын бус хамгаалалтын хувцас малгайтай уралдсан учраас унах үед малгай нь хагарч тархиндаа бэртэл авсан юм.

-Огт хамгаалалтын хувцасгүй уралдсан гэлээ, энэ тал дээр танай байгууллагын зүгээс ямар хяналт тавьж байсан бэ?

-Манайх тавдугаар сараас эхлэн аймаг, сумдын уяачдын холбоо, морь унаач хүүхдүүдийг хамруулан сургалт явуулж зориулалтын хамгаалах хувцас өмсөх талаар зөвлөмжүүдийг өгч ажилласан. Гэтэл уяач нар үнэ хямдыг нь бодож зориулалтын бус хамгаалах хувцас өмсгөхөөс гадна өөрийн маань хүүхэд учир хувцасгүй уралдуулсан ч би өөрөө хариуцна гэх мэтийн тайлбаруудыг өгч эсэргүүцдэг.

-Жижиг наадмуудад хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол их гарч байна гэсэн. Энэ тухайд танай аймгийн хувьд ямар байдалтай байв?

-Тийм ээ. Аймгийн наадмын үеэр хоёр хүүхэд морьноос толгойгоороо унасан хэдий ч зориулалтын, сайн чанарын хамгаалалтын хувцастай байсан учир эмнэлэгт очоод рентгэн зураг авахуулахад гэмтэлгүй гарсан. Гэтэл Мандал, Дуут сумын наадмуудын үеэр хүүхдүүд гэмтсэн байгаа.

15:40 2014/07/17

Шаардлага хангахгүй малгайтай уралдуулснаас хоёр хүүхэд гэмтжээ

Энэ сарын 11-ны өдөр Ховд аймгийн  Дуут сумын наадмаар Нямсүрэнгийн Төмөрхуяг хэмээх 14 настай хүү даага унаж уралдаж байгаад мориноосоо унан тархиндаа хүнд бэртэл авсан байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэгт 12-ны өдөр хүргэгдэж, тархины зүүн талын яс цөмрөлттэй, цус хуралттай гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орсон боловч ухаан ороогүй хэвээр байгаа ажээ.  

Энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын ОНХХ-ийн дарга Н.Оюунчимэгээс тодруулахад “Баяр наадмын үеэр Ховд аймагт хоёр хүүхэд мориноос унаж тархиндаа гэмтэл авсан. Тэр хоёр хүүхдийн нэг нь Дуут, нөгөө нь Манхан суманд осолдсон.

Хүүхдүүдийн өмссөн хамгаалалтын малгай шаардлага хангахгүй хэврэг малгай байсан учраас мориноос унах үед хагарч, шууд толгойгоороо газар мөргөсөн юм билээ. 

Манай байгууллагын зүгээс морины уралдааны үеэр унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сумдын засаг дарга бүрт албан бичиг илгээдэг. Гэтэл хувь хүмүүс бооцоотой жижиг уралдааныг ямар ч зохион байгуулалтгүй явуулж унаач хүүхдүүдийг гэмтээх тохиолдлууд гарч байна” гэлээ.