Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Витамин “С” уусмал улсын стандартгүй байжээ

Ж.Өөдлөн
2014 оны 7 сарын 1
Монголын мэдээ

Эмийн үйлдвэрүүд эмийн бүртгэлд бүртгэгдээгүй стандартын шаардлага хангаагүй эмээр иргэдэд үйлчилж байсан нь Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

Улмаар Улсын байцаагчид 20 байгууллагад 120 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ. 

Түүнчлэн эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 20, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 60, стандартын шаардлага хангаагүй 69 нэрийн цуврал эм, эмнэлгийн  хэрэгслийг хураан авчээ.  Үүний зэрэгцээ эм зүйч, эм найруулагч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. 

Тухайлбал, “Мон-Адонис”, “Түшиглэн”, “Астрафарм”, “Мөнхийн тун” компанид үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн витамин С уусмал улсын стандартгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан байна.

Түүнчлэн  “Монос” эмийн үйлдвэрийн 20 граммаар савласан 10 хувийн стрептоцидтой тос, мөн хэмжээтэй, хоёр хувийн салицилтэй тос, 20 граммын вазелины хүчинтэй хугацаа тодорхойгүй байжээ. Эдгээрийг буцаан татан авч дуусах хүртэл худалдан борлуулахыг хориглосон байгаа аж.

Зураг