Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхошууны хойгуурх замын хучилтыг хийж эхэллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа билээ. 

Зам барилгын ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 09-нөөс эхлэн эхний 2 км замыг хаасан.

Харин долоодугаар сарын 09-нд нээхээр замын өргөтгөл, далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуурх ус зайлуулах 4 төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлуудыг хийжээ. 

Өнөөдрөөс эхлэн  энэ замын суурь хучилтын ажлыг хийж эхэлсэн байна.  Зүүн эхлэл хэсгийн 1 км замын хойд урсгалд суурь болон өнгө хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийж дуусгах юм байна.