Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хил хууль бусаар нэвтэрсэн олдворуудыг эргүүлэн авах гэрээг үзэглэжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын Гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-ын Засгийн газар манай талд буцаан олгох боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн талууд өнгөрсөн хугацаанд илэрсэн олдворуудыг хүлээн авч, өгөх ёслолын арга хэмжээг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна гэнэ.

Дээрх гэрээнд Америкийн талыг төлөөлж Дотоод аюулгүй байдлын департаментын Олон улсын ажиллагааны газрын тусгай төлөөлөгч Люси Эскамилла гарын зурсан бол манай талаас ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Консул З.Эрдэнэбаяр, АНУ-ын Цагаачлал, Гаалийн хууль сахиулах албаны эртний эдлэл, урлаг, соёлын өвийн асуудал  хариуцсан ажилтан Дебора Хардос нар оролцжээ.