Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр зарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд материаллаг шинжтэй зөрчил гаргасан байна.
Тиймээс нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа захирамж гаргаж материаллаг шинжтэй зөрчил гаргасан зарим дарга нарт сануулах арга хэмжээ авахаар болжээ.
“Хязгаарлалттай” болон “Сөрөг“ дүгнэлт авсан
“САНУУЛАХ” АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРС
1.Д.Пүрэвдаваа /Баянзүрх дүүргийн Засаг дарга/
2. Ж.Ганхуяг /Хан-Уул дүүргийн Засаг дарга/
3. Д.Бадарсан /Сүхбаатар дүүргийн дасаг дарга/
4. М.Чинболд /Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга/
5. С.Соёмбобаатар / Улаанбаатар хотын төв номын сангийн дарга/
6. А.Нарантуяа /Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга/
7. Г.Чулуунбат / Чандмань налайх НӨҮГазрын дарга/
8. М.Батмөнх /Налайх тохижилт НӨҮГазрын дарга/
9. О.Баатархүү /Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрын дарга/
10.Ж.Октябрь /Багануур тээвэр зохицуулалтын албаны дарга/
11.М.Цэвээн-Очир /Автобус-3 ОНӨҮГазрын дарга/
12.Х.Дарамбазар /Үртсэн түлшиний үйлдвэр ОНӨҮГазрын дарга/
13.Д.Энхсайхан /Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-ын дарга/
14.Ц.Нэргүй /Багахангай мах боловсруулах үйлдвэрийн дарга/
15.П.Оюунцэцэг /Москва өргөө НӨААТҮГазрын дарга/
16. Н.Баяраа / Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГазрын дарга/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!